ТӨВ: Аймгийн 29 уяач “Алдарч уяач” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улс, аймгийн баяр наадам, бүсийн уралдаанд уяж сойсон хүлэг морьд нь түрүүлж, айрагдсан амжилтыг тооцож Төв аймгийн 27 сумын 29 уяачид аймгийн “Алдарт уяач” цол олголоо.
Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооноос сар шинийн босгон дээр уламжлал болгон "Шилдэг сумын салбар холбоо", "Шилдэг гал уяа" -г тодруулдаг уламжлалтай.
Үйл ажиллагааны үр дүнгээр Лүн сумын “Лүнгийн хурд” морин спорт, уяачдын холбоог 2024 оны “Шилдэг сумын салбар холбоо”-гоор шалгарсан юм.
2024 онд улс, аймгийн хурдан морины бүсийн уралдаанд хурдлуулсан хурдан хүлэг нь түрүү, айраг хүртэж хамгийн өндөр амжилт үзүүлсэн Батсүмбэр сумын “Цогт өндөр” гал уяаг “Шилдэг гал уяа”-гаар тус тус шалгаруулж, батламж, дурсгалын тугийг гардуулан өглөө.
Ташрамд, Монгол Улсын 2024 оны өндөр чансаатай 9 уяачдын нэгээр Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэг тодорсон юм. Монгол Улсын 2024 оны өндөр чансаатай 9 уралдаанч хүүхдийн 4 нь Төв аймгаас тодорсон байна.