Шинэ Өндөрхаан хорооллын цахилгааны дэд станц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-25 14:45:23

Eрөнхий сайдын нөөцөөс 350.6 сая төгрөг шийдвэрлэгдсэний дагуу Хэнтий аймгийн төвийн 3-р багт баригдсан Шинэ Өндөрхаан хорооллын цахилгааны дэд станц ашиглалтад орлоо.

Ингэснээр 8,4 мегаваттын уурын зуух, ТОСК-ын 120 айлын орон сууц, Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн 928 хүүхдийн хичээлийн шинэ байр хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 9 дүгээр сарын 22-нд Хэнтий аймагт ажиллах үеэрээ иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн санхүүжилтыг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдэхээ амласан нь ийнхүү биелэлээ оллоо.

Хэнтий Д.Одонтунгалаг

相关新闻