Шүлхий өвчний эсрэг вакцин тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-25 14:34:58

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас бог болон үхэрт шүлхий өвчний эсрэг вакцин тарих ажлыг зохион байгуулж байна.

Тус сум малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагаас 130 гаруй мянган малд тарих вакциныг татан авсан аж.

Багийн дарга нараар ахлуулсан, малын эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй гурван ажлын хэсэг  малчдын хотоор тойрч шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинд салаа туурайтай малыг хамруулж  байгаа юм.

Албаныхан тарилгыг түрүү долоо хоногийн баасан гаригт эхэлсэн бөгөөд 10 хоногийн хугацаанд тарьж дуусгахаар ажиллаж байна.  

Х.Эрдэнэбулган

相关新闻