Хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтад эмэгтэйчүүд багтсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 13 /Reuters/. Лхагва гарагт “Sportico” цахим хуудаснаас гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтад нэг ч эмэгтэй тамирчин багтсангүй.
АНУ-ын теннисний од Коко Гауфф 2024 онд 30.4 сая ам.долларын орлогоор хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчнаар тодорсон боловч шилдэг 100-д багтахад 7 сая ам.доллар дутжээ.
Харин хөл бөмбөгийн од Криштиану Роналду 260 сая ам.долларын орлоготойгоор хоёр дахь
жилдээ дэлхийн чансааг тэргүүлж байна.
Тэрбээр Саудын Арабын мэргэжлийн
лигийн “Аль-Наср” клубээс 215 сая ам.доллар, хөл бөмбөгөөс гадуур 45 сая ам.долларын орлого олжээ.
“Голден Стэйт Уарриорз” багийн од Стефен Көрри 153.8 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол боксчин Тайсон Фьюри /147 сая/, “Интер Майами”-гийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси /135 сая/, “Лос-Анжелес Лэйкерс” багийн супер од Леброн Жэймс /133.2 сая/
нар эхний тавд багтсан байна.
100 сая ам.долларын орлоготой тамирчдын тоонд боксчин Олександр Усик, хөлбөмбөгчин
Неймар, Карим Бензема, Килиан Мбаппе, гольфчин Жон Рам, Скотти Шеффлер, “Даллас Ковбойс” багийн хамгаалагч Дак Прескотт нар оржээ.
Харин өнгөрсөн
улиралд “Нью-Йорк Жайентс” багт тоглож, дараа нь “Миннесота Викингс”-тэй гэрээ байгуулсан Америкийн үндэсний
хөл бөмбөгийн лигийн /NFL/ тамирчин Даниэл Жонс 37.5 сая ам.долларын орлогоор 100 дугаарт бичигдсэн байна.
Жагсаалтын эхний
100 тамирчин нийтдээ 6.2 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оныхоос 14 хувиар өссөн
үзүүлэлт юм. Жагсаалтад спортын найман төрөлд өрсөлдөж буй 27 улсын тамирчид багтжээ.