Баян-Өлгий аймагт 9 сард 64 мянган тн хадлан бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн хэмжээгээр 9 сарын байдлаар сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1127 болж өнгөрсөн оны мөн үеэс 49 хүнээр буюу 4.2 хувиар багассан байна.
Нийт ажилгүйчүүдийн 45 хувийг эмэгтэйчүүд 61.0 хувийг 15-34 насны залуучууд, үүний 30.1 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 852 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 824 хүн зуучлагдаж ажилд орсон байна. Цагдаагийн газрын мэдээгээр 9 сард 213 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 хувиар нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээгээр 62650 тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 64391 тн хадлан бэлтгэж төлөвлөгөө 2.8 хувиар давж биелэгдсэн байна. Ургац хураалтын эцсийн мэдээгээр 2728.4 тн төмс, 1137 тн хүнсний ногоо, 56 тн үр тариа хураасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үр тариа 0.9 тн, төмс 28 тн-оор бага, хүнсний ногоо 18.6 тн-оор илүү байна.
Төсвийн орлогын төлөвлөгөө 105.5 хувиар биелэв. Төсвийн нийт орлого 2014 оныхоос 12.4 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар, төвлөрсөн төсвийн татварын орлого 18.3 хувиар давж биелэгдсэн.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 7946.6 сая.төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.6 хувиар мөн борлуулалтын хэмжээ 5.8 хувиар өссөн байна.
Ш.Айзаря