Тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөд 2 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-22 18:23:29

Ирэх онд Баянхонгор аймагт Хөдөө аж ахуй, газар тариаланд зориулж 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Энэ хөрөнгийг аймгийнхаа өргөн хэрэглээний хүнсний ногооны орон нутгийн хэрэгцээгээ хангаж, хямд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилгоор хийхээр төлөвлөсөн ажилд зарцуулах юм. Тухайлбал: газар тариаланчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчилж, тэднийг дэмжин жижиг оврын механикжсан техникүүдээр хангах ажлыг эхлүүлэх аж.

Мөн орчин үеийн стандарт шаардлагыг хангасан аймгийн хэмжээний зоорьтой болгон,  нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах хүмүүсийн ажлыг бүхий л талаар дэмжих юм байна.

Тус аймаг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэдээ зөвхөн газар тариалан гэлтгүй малын гаралтай түүхий эдийг боловсруулан зах зээлд гаргахаар Баянхонгор аймагт сүү, цөцгий, тос болон сарлагийн хөөвөр боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ. Малчдын залгамж халааг бэлтгэх, залуу малчдаа хөгжүүлэх үүднээс “Илгээлтийн эзэн”, “Шинэ хөдөө” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна удам залгасан малчдаа урамшуулдаг тогтолцоотой болох юм байна.

                                                                                                                  Б.Мөнхзул

相关新闻