Химийн үйлдвэрт гарсан галын утаа оршин суугчдад сөргөөр нөлөөлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-22 13:54:18

МОСУЛ. /ВВС/. Иракийн хоёр дахь том хот  болох Мосулаас холгүй орших химийн үйлдвэрт /хүхрийн/ гарсан галын утаа оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Тус хотыг чөлөөлөх ажиллагаа явуулж буй Иракийн цэргүүдийн давшилтыг зогсоохын тулд “Лалын улс” бүлэглэлийн босогчид химийн үйлдвэрт гал тавьсан байж болзошгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна.

Мосулын эмнэлгийн ажилтны хэлснээр, баасан гарагийн өглөөнөөс хойш Мосулаас өмнө зүгт холгүй орших суурин газруудын 1000 орчим оршин суугчдад нүд хорсох, амьсгал давчдах, ханиалгах зэрэг зовиур илэрчээ.

Мосул хотоос босогчдыг хөөн гаргахын тулд Иракийн цэргүүд болон Курдын хүчнийхэн давшсаар байгаа юм.

Г.Доржханд

相关新闻