Алеппод хүнсний нөөц дуусч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /KAZINFROM/. Дайны хөлд нэрвэгдсэн Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт сүүлийн таван сарын хугацаанд огт хүмүүнлэгийн тусламж хүргээгүй гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн /ДХХ/ албаны хүн мэдэгдлээ.
ДХХ-ийн дэд захирал Рамиро Лопез да Силва баасан гарагт “Сирийн засгийн газрын цэргүүд бүслээд байгаа Алеппогийн зүүн хэсгийн 250 мянга гаруй оршин суугчдад тавдугаар сараас хойш ДХХ хүнсий болон бусад тусламж үзүүлж чадаагүй” гэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “тэнд нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Оршин суугчдын хүнсний нөөц дуусч байна” гэлээ.
Сирийн Засгийн газар болон Орос энэ долоо хоногийн эхээр Алеппод 11 цаг гал зогсоосон юм.
Гэхдээ ийм давчуу хугацаанд хөрш Турк улсаас ачааны машинаар тусламжийн бараа бүтээгдэхүүн Сири рүү тээвэрлэн оруулах боломжгүй байсан гэж Лопез да Сильва ярив.
Сирийн хямралыг дипломат арга замаар яриа хэлцээ хийн шийдвэрлэхийг тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Г.Доржханд