Тусгай дугаарт утсуудад угтвар кодгүй холбогддог боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙСкайтел, Мобиком компаний хэрэглэгчид 101, 102, 103, 105 тусгай дугаарын утас руу угтвар кодгүй холбогдох боломжтой боллоо.
Иргэдийг аймаг, орон нутгийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын утсуудад орон нутгийн гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл өгөхөөр залгахдаа урд нь угтвар код 7042, 7043, 7044 гэх мэт хийдэг байсан хүндрэлийг арилгахаар аймгийн цагдаагийн газар нь үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажилласны үр дүнд дээрх тусгай дугаарын утсуудад шууд холбогдох боломжтой боллоо гэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар мэдээллээ.
Ш.Айзаря