Аймгийн засаг дарга орлогч нараа томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн тулгамдсан болон цаг үеийн ажлуудыг шуурхайлан, томилгоонууд хийж байна.
Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор А.Камелиятыг томиллоо.
Тэрбээр, Ахмедия овогтой Камелият 1963 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн. 1981 онд 10 жилийн дунд сургуулийг, 1984 онд Дархан-Уул аймаг дахь Политехникумийн цахилгааны техникч, 1993 оноос ХААИС-ийн эдийн засагчаар төгссөн. Магистр, доктор зэрэгтэй. Удирдлагын академийн магистр, “Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч”. 1993 оноос аймгийн прокурорт ахлах ня-бо, 2002 оноос МАН-ын гишүүн, 2008-2012 оноос МАН-ын Хорооны тэргүүлэгч гишүүн, 2012 оноос аймгийн МАН-ын орлогч дарга, XXVII хурлын төлөөлөгч, 2002 оноос ЗДТГ-ын нябо, аж ахуй хариуцсан дарга, 2012 оноос Засаг даргын орлогч, 2013 оноос «Өлгий хөөс» компанийн захирал, 2008 онд Улаанхус сумаас, 2016 онд 8 багаас аймгийн ИТХ-д сонгогдож, 2016 оноос Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор томилогдлоо.
Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор Шарипийн Хабал ажиллаж байна.
Ш.Хабал нь 1962 онд тус аймгийн Толбо суманд төрсөн. 1981 онд 10 жилийн дунд сургууль, 1986 онд Политехникийн Дээд Сургуулийн гидро инженер мэргэжлээр төгссөн. 2007 оноос Удирдлагын академийн магистр, 1986 онд усны аж ахуйн газарт менежер, 1992 оноос хувийн бизнес эрхэлж, 2003 онд Цагааннуур тоосгонд захиалгат барилгад инженер, 2004-2008 онд Толбо сумын Засаг дарга, 2009 оноос тоосгоны үйлдвэр эрхэлж, түүний ахлах инженерээр ажиллаж байсан. 2008, 2012, 2016 онуудад аймаг, сумын ИТХ-аар сонгогдсон. ХАА, барилга, аж үйлдвэрийн шилдэг ажилтанаар шагнасан юм. 2016 оноос Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдсон юм.
Ш.Айзаря