НҮБ: Алеппод өнгөрсөн сард 500 хүн амь үрэгдсэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /Reuters/. Сирийн хямралыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг НҮБ-ын бүх гишүүн улсад тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.
Тэрбээр пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлжээ.
Алеппо хотыг бөмбөгдөж байгааг хэрхэн зогсоох тухайд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мухардмал байдалд ороод байгаатай холбогдуулан Сирийн асуудлыг Ерөнхий Ассамблей албан бусаар авч хэлэлцсэн аж.
НҮБ-ын агентлагуудын мэдэгдсэнээр, Оросын дэмжлэгтэй Сирийн засгийн газрын хүчнийхэн босогчдын байршлуудад агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж байгаа Алеппо хотод өнгөрсөн сард 500 орчим хүн амь үрэгдэж, 2000 хүн шархадсан байна.
Бан Ги Мүн “амь үрэгдсэн хүмүүсийн дөрөвний нэг гаруй хувь нь хүүхэд. Энэ сард Алеппогийн хүнсний нөөц дуусч магадгүй” гэжээ.
Хэрвээ байлдааны ажиллагааг зогсоохгүй бол Алеппо хот энэ онд бүрэн сүйтгэгдэхээр байна гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Г.Доржханд