ДОРНОД: Шинэ суурьшлын бүс байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын гуравдугаар багт шинэ суурьшлын бүс байгуулна. Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд дэд бүтэц, эрчим хүчний үүсвэрийг татах, автозам тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байсан юм.
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, “1800 айлын шинэ суурьшлын бүс бий болохтой холбоотойгоор гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, авто замыг өргөтгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсчлэлийг тогтоох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв. Түүнчлэн Дорнод аймгийн төвд нийтийн эзэмшлийн газруудыг эргэлтэд оруулах шаардлага тулгарч байна.
Энэ өдрүүдэд Дорнод аймгийн Засаг дарга,
ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын баг төвийн багууд, сумдад ажиллаж, ирэх дөрвөн
жилд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналыг иргэд олон нийтээс
авч байна гэж ЗДТГ-ын ОНХА-наас мэдээллээ.