Хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-21 16:06:23

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, ЗХЖШ-ын даргын тушаал, Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингис хотноо 2016 оны 2 дугаар ээлжийн Цэргийн жинхэнэ албаны татлага зохион байгуулагдаж байна. Өдөр 15 цагийн байдлаар нийт хамрагдвал зохих залуучуудын 86.4 хувь нь цэрэг татлагад хамрагдсан дүн мэдээтэй байлаа.

Тус аймгийн хувьд цэрэг татлагатай орон нутгийн сонгууль давхцаж байсан тул эмч нарын урьдчилсан үзлэгийг сумдад 10 дугаар сарын 10-наас эхлүүлжээ. Харин өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингис хот болон ойрын сумдын 18-25 насны зарлан дуудах авсан залуус хамрагдаж байгаа нь энэ юм.

Энэ жилийн цэргийн жинхэнэ албаны татлага шинэ хууль, шинэ журмаар анх удаа явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас ирүүлсэн хяналтын тоог харгалзан хугацаат болон цэргийн гэрээт албанд иргэдийг элсүүлж авах юм байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

相关新闻