Нийслэлийн бүтээн байгуулалтыг 4 төрлөөр шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-10-21 15:56:31

Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгуулна.

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн, орчин үеийн техник, технологид суурилсан, хүрээлэн буй орчинд ээлтэй, өрсөлдөх чадвар бүхий чанар сайтай оновчтой шийдэлтэй, барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг энэ сарын 28-нд шалгаруулах юм.

Энэ удаагийн оны шилдэг бүтээн байгуулалтыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ашиглалтад орсон барилга байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр, сүүлийн 3 жилд нэвтрүүлсэн Франчайзинг, Брэндинг гэсэн 4 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна хэмээн албаныхан хэллээ.

Дээрх дөрвөн төрөлд нэр дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүлээн авч буй юм.

 Б.Заяа

相关新闻