Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-30 11:34:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ.


Замын хөдөлгөөнийг өнөөдөр 22:00 цагаас хааж, долоодугаар сарын нэгний 6:00 цагт нээх юм. Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

相关新闻