“Ирээдүй” хүүхдийн лиг маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-21 15:07:58

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Сагсан бөмбөгийн холбоо хамтран  “Ирээдүй” сагсан  бамбөгийн хүүхдийн лигийн тэмцээнийг ноднин анх удаа зохион байгуулсан.

Өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, амжилтын буухиаг ахиулах,  байнгын бэлтгэлийг хангах Дорноговь аймгийн өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг  тэмцээний энэ жилийнх 10 дугаар сарын 22-нд Сайншанд хотод нээлтээ хийнэ.

Сайншанд хотын ерөнхий боловсролын I, II, III V сургуулийн  эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 баг  7 хоногийн мягмар, пүрэв гаригт тойргоор тоглох бөгөөд тэмцээний шилдгүүд ирэх оны гуравдугаар сард тодрох аж.

Уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг шигшиж аймгийн өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх бөгөөд шигшээ баг ирэх оны дөрөвдүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Х.Эрдэнэбулган 

相关新闻