ДОРНОД: Өдөрт 250 тонн хог хаягдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-01-06 19:04:48

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын хэмжээнд өдөрт нийт 250 тонн хог хаягдал гарч байна. Гэхдээ үүний цаана татаж авч чадахгүй овоорч үлддэг хог нэлээд бий. Гэр хорооллын айлуудаас ч хогийг хугацаанд нь авахгүй байна гэх гомдол байнга гардаг.


Хогийн цэг, хог тээвэрлэлт бол Чойбалсан хотын хувьд тулгамдсан асуудлын нэг юм. “Хэрлэн тохижилт, үйлчилгээ” ОНӨААҮГ тусгай зориулалтын ковш хоёр, 20 тн-ын хог тээврийн машин хоёр, 10 тн-ын хог тээврийн машин гурав, дөрвөн диспетчер, долоон жолооч, таван ачигчтайгаар ажиллаж байна.


Тус аймгийн хувьд 84 мянган хүн амтайгаас тал хувь нь аймгийн төвдөө оршин суудаг, гэр хороололд 30 гаруй мянган өрх амьдардаг. 

相关新闻