ТӨВ: Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногтой харьцуулахад 7,9 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Түргэн тусламжийн дуудлагад 275 дуудлага ирснээс 102 буюу 37,09 хувийг томуу томуу төст өвчин эзэлж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 7,9 хувиар нэмэгдсэн байна.
Өвчлөгсдийг насны ангиллаар авч үзвэл 771 буюу 71,12 хувийг 15 нас хүртэлх, үүнээс 417 буюу 54,08 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.
Аймгийн хэмжээнд тандалтын 52 дугаар долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт 5551 иргэн үйлчлүүлснээс томуу, томуу төст өвчний улмаас үзүүлсэн 1084 буюу 19,52 хувь нь байна. Өмнөх 7 хоногоос 0,56 хувиар, 10000 хүн амд 117,8 промилль байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 5,71 промиллиор буурсан үзүүлэлттэй байна.
Эрүүл мэндийн газрын тархвар
судлагч эмч Х.Алтан-Очироос тодруулахад, тандалтын 7 хоногийг өмнөх 7 хоногтой
харьцуулахад 1 хүртэлх нас, 30-аас дээш насныханд өссөн үзүүлэлттэй, 2-4 нас,
5,-9 нас 10-14 нас, 15-29 насанд өвчлөл буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 150 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 132 буюу 95 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Насны ангиллаар авч үзвэл, 5 хүртэлх насны 130, 5-аас дээш насны 30 хүүхэд байна. Аймгийн хэмжээнд нийт 113 ор дэлгэснээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 74, сумдын эрүүл мэндийн төвд 29 ор дэлгэсэн.
Иргэдэд хандан хэлэхэд хүйтэн
сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан дархлаагаа дэмжих, амны хаалт тогтмол
зүүх, дасгал хөдөлгөөн хийх, гэртээ болон албан тасалгаандаа тогтмол чийгтэй
цэвэрлэгээ, агааржуулалт хийж, гарын ариун цэврийг сахиж, тогтмол угааж хэвшихийг
уриалж байна” гэв.