ЗАВХАН: Киоск машинаас 16 үйлчилгээг авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны
арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/.
Завханы төвд байрлах өөртөө
үйлчлэх киоск машинаас нийт 9409 гаруй иргэн төрийн үйлчилгээг авчээ.
Эдгээр иргэд хурууны хээ уншуулан иргэний үнэмлэхийн, үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан, гэрлэсний бүртгэлийн, овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрчилсний бүртгэлийн, иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаануудыг ихэвчлэн авчээ.
Мөн эд хөрөнгөтэй эсэх болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, тоон
гарын үсэг шинээр авах. Тоон гарын үсэг хүчингүй болгох, тоон гарын үсэг түр
түдгэлзүүлэх лавлагааг авсан байна.
Цахим иргэний үнэмлэх болон, гадаад паспортын бүх үйлчилгээг авахаас гадна гадаад паспортын зургаа энэхүү машинаар илгээжээ.
Өмнө нь төрийн хэдхэн үйлчилгээг л авдаг байсан тус машинаас одоо иргэд бүх төрлийн нарийвчилсан лавлагаа үйлчилгээг хурууны хээгээ уншуулаад хүлээн авдаг болсон.
Түүнчлэн үндэсний
энгийн гадаад паспорт дахин авсан, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, регистрийн
дугаар өөрчилсөн, төрсний бүртгэлийн, үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлгүй
лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны, регистрийн дугаарын лавлагааг тус тус авдаг
болсон байна.
Харин хуулийн этгээд нь хуулийн этгээдийн болон хуулийн этгээдийн үүсэн, байгуулагч хувьцаа эзэмшигчийн тухай, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, хуулийн этгээд татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй, хуулийн этгээд бүртгэлгүй тухай, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаануудыг тус тус авах боломжтой болсон.
Өөртөө үйлчлэх киоск машинаар иргэний бүртгэлийн 16 үйлчилгээ, эд хөрөнгийн бүртгэлийн таван үйлчилгээ, хуулийн этгээдийн бүртгэлийн зургаан үйлчилгээг цаг хугацаа харгалзахгүй түргэн шуурхай, авч байгаа талаар Завхан аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэв.