ХОВД: Салхи зарим газраар секундэд 10-12 метр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-29 11:44:17

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр байх төлөвтэй. Агаарын температурын хувьд алтайн өвөр говиор -10-15 градус, уулархаг нутгаар -4-9 градус, бусад нутгаар -16-21 градус хүйтэн байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

相关新闻