ДОРНОД: Хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүрэн хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-12-27 19:35:18

Чойбалсан 2024 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын дөрөвдүгээр багт стандартад нийцсэн бага насны хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан 16 дугаар цэцэрлэг ашиглалтад оров. Хамран сургах тойргийн 185 хүүхдийг 100 хувь хамруулах хүчин чадалтай.


Тус цэцэрлэг 29 багш ажилчид 150 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2014 онд барилга угсралтын ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр орон нутгийн “Стандарт рэзиндэнс констракшн" ХХК ажиллажээ.

相关新闻