ДОРНОД: Ахмадууд спорт, хөгжлийн төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан 2024 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 8745 ахмад настан бий. Тэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягаа нэмэгдүүлэх “Спорт хөгжлийн төв”-тэй боллоо.
Орон нутгийн
төсвийн 939,0 сая төгрөгийн
хөрөнгөөр барилгын засварын ажлыг хийжээ. Дорнод аймаг ахмад настнуудынхаа
хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр “Ахмадын
ачлал” хөтөлбөрийг
8 дахь жилдээ хэрэгжүүлж, давхардсан тоогоор 7866 ахмадад хүрч
ажилласан байна. Хөтөлбөрийн
хүрээнд анхан, дунд шатны ахмадын байгууллагуудын
үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажлуудыг
зохион байгуулж иржээ.