ЗАВХАН: Нийт багш нарын 67.3 хувь нь урамшуулалд хамрагдсан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн боловсролын салбар
өнгөрч буй онд багшийн хөгжил,
суралцагчийн сурлагын чанар, төлөвшил
хүмүүжилд томоохон ахиц гаргасан жилийг үдэж байна.
Сургалтын орчин нөхцөл сайжирч боловсролын чанарын үзүүлэлт дээшилсэн байна.
Энэ оны элсэлтийн шалгалтын дундаж оноогоор улсад 6-р байрт орсон.
Хэмжээст онооны дундаж 510.72 буюу өмнөх оны дунджаас 21.72-оор ахисан байна.
Математик, монгол хэл, орос хэл, физик, хими, биологи, түүхийн хичээлээр
улсын дунджаас өндөр шалгуулсан байна.
Нийт 838 багш гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсанаас 40 хувийн урамшуулалд 103 багш хамрагдаж байна. Нийт багш нарын 67.3 хувь нь урамшуулалд хамрагджээ.
Ерөнхий боловсролын 29 сургуулиас нэгдүгээр түвшинд 4, хоёрдугаар түвшинд 5, гуравдугаар түвшинд 3, дөрөвдүгээр түвшинд 3 сургууль үнэлэгдэж нийт 15 сургууль урамшуулал авч байна.
БШУЯ,
Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг гурав дахь жилдээ зохион байгуулсан. Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13
үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран
хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо
бүхий 6 шалгуураар хэмждэг. Дээрх үнэлгээний үр дүнгээр багш болон
байгууллагууд урамшуулал авдаг гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.