Нэмэлт санал хураалтыг энэ ням гарагт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багт сонгуулийн нэмэлт хураалтыг энэ долоо хоногийн ням гараг буюу аравдугаар сарын 23, Өлзийт сумын Рашаант багийн дахин сонгуулийг ирэх долоо хоногийн 29- ны бямба гаригт тус тус явуулахаар боллоо.
Эрдэнэдалай сумын Рашаант баг 559 сонгогчтой. Тус багт өчигдөр явуулсан санал хураалтаар сонгогчдын 45.26 хувь нь саналаа өгсөн юм.
Өлзийт сумын Рашаант багийн хувьд 330 сонгогчтой бөгөөд тус багт нэр дэвшигчдийн санал тэнцсэн.
Нэмэлт санал хураалт болон дахин сонгууль товлосон өдрийн өглөө 07 цагаас орой 22 цагт хүртэл явагдана.
Т. Отгонтуяа