ӨНӨӨДӨР: Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.
Арванхоёрдугаар сарын 26-ны пүрэв гарагт болох үйл явдлын
тойм:
09:00 цагт: Үндэсний
номын санд: “Дэлхийд танигдсан монгол өв: Соёлын баримтат өвийн
өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хуралтай. Утас: 9990-4632, 8805-2196.
10:00-14:00 цагт: “Улаанбаатар галлериад: Нийтийн аж ахуйн салбарт ажлын байрны дарамт, хүчирхийлэл байгаа талаар хэлэлцүүлнэ.
13:00 цагт: Чингис хаан Үндэсний музейд: Хуваарилалтаас хагас хуримтлалын
тогтолцоонд шилжих эхлэл тавигдаж тэтгэврийн нөөц сантай боллоо. Тэтгэврийн
шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно. Утас: 8086-3288, 8805-7167.
13:00 цагт: МУЭ-ийн арт
галерейд: "Оны шилдэг бүтээл-2024" үзэсгэлэн нээгдэнэ.
14:00
цагт: Эх
нялхсын хавдрын тасагт хавдрын улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн захианд бичсэн
хүслийг биелүүлэх "Хүслийн шинэ жил" арга хэмжээ болно. Утас: 8001-21209.