ДОРНОД: Гол, нууруудын мөсний зузаан өмнө жилээс 3-21 см-ээр нимгэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гол нууруудын мөс өмнө жилээс нимгэн байгааг ОБГ-аас анхааруулав.
Өнөөдрийн байдлаар Хэрлэн гол уртын дагуу 51-54 см, Улз гол Баян-Уул сум орчмоор мөсөн бүрхүүлийн зузаан 47 см, Дашбалбар сум орчмоор 55 см, Чулуунхороот сум орчмоор 49 см, Халх гол сумын төв орчмоороо 39 см, Ялалт баг орчмоор 45 см-ийн мөсний зузаантай байна.
Харин Буйр нуурынх 48 см, Хөх нуурын мөсний
зузаан 51 см байна. Энэ нь өмнө жилийн мөн үеэс 3-21 см-ээр нимгэн гэсэн үг юм. Түүнчлэн гол нуурууд уртын дагуудаа мөсний зузаан нь
харилцан адилгүй байдаг. Тиймээс аль болох мөсөн
дээгүүр зорчихгүй, авто тээвэр хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд аюулгүй
байдлаа хангаж мөсөн дээгүүр зорчихыг холбогдох байгууллагуудаас онцгойлон
анхааруулж байна.