ӨВӨРХАНГАЙ: Аксесс бичил тэтгэлэгт хөтөлбөрт 26 сурагч шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-20 15:54:19

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газрын дэмжлэгээр 2024-2026 онд хэрэгжих англи хэлний Аксесс бичил тэтгэлэгт хөтөлбөрт Өвөрхангай аймгаас гурав дахь удаагийн элсэлтээ авлаа.


Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангиас 130 гаруй сурагч хүсэлт өгсөн бөгөөд 26 нь шалгарч, хоёр жилийн турш хөтөлбөрт хамрагдан англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, америкийн соёлоос суралцахын зэрэгцээ сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах, цаашлаад АНУ-д суралцахын төлөө өрсөлдөх чадварт суралцаж байна.


Монгол улсын хэмжээнд дөрвөн аймагт хэрэгждэг тус хөтөлбөрийг Өвөрхангай аймагт “Номын гүүр” сургалтын төв хамтран зохион байгуулдаг ба 2020-2022 онд 17, 2022-2024 онд 26 сурагч амжилттай төгсжээ. 

相关新闻