Хоёр тойрог дээр дахин санал хураана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬАравдугаар сарын 19-нд болсон сумдын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн нэгдсэн дүнг тус аймгийн Сонгуулийн хороо албан ёсоор танилцууллаа.
Сонгуулийн нэгдсэн дүнгээс харахад Дорноговь аймгийн Хатанбулаг, Даланжаргалан сумын тодорхой хэсэг дээр сонгогчийн санал тэнцсэн байна.
Тухайлбал, 21 мандаттай Даланжаргалан сумын Цомог баг, мөн 21 мандаттай Хатанбулаг сумын хоёрдугаар багт тус тус сонгогчийн санал тэнцсэн тул хуулийн дагуу дахин санал хураалт явуулахаар болов.
Харин Хатанбулаг суманд бие даагч 5 нэр дэвшигч ялалт байгуулсан бол Дорноговь аймгийн хэмжээнд нийт сонгогдсон төлөөлөгчдийн 169 нь эрэгтэй, 101 нь эмэгтэй төлөөлөгч сонгогджээ.
Х.Эрдэнэбулган