Сонгуульд 67.83 хувь нь оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-20 10:22:37

Ховд аймгийн Сонгуулийн хорооны урьдчилсан мэдээгээр  тус аймагт сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 51391 сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 67,83  хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна.

Үүнээс эрэгтэй 16607, эмэгтэй 4974 сонгогч санал өгч, 18-25 насны 5590, 26-40 насны 12969,41-55 насны 10832, 56-аас дээш насны 1564 сонгогч санал өгчээ.

Ховд аймагт сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 371 мандатын төлөө МАН, АН, МАХН-аас 810 хүн, бие даагч 43 хүн  нэр дэвшиж өрсөлджээ.

А.Бямбасүрэн

相关新闻