Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ2016 оны сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар өрнөж байна.
Сонгуулийн ирц Дорноговь аймгийн хамгийн их хүн амтай Сайншанд, Замын-Үүд сумын төв дээр 50 хувьдаа хүрэхгүй байгаа талаар тус аймгийн Сонгуулийн хороо мэдээлэв.
Тиймээс сонгуулийн ирцийг бүрдүүлэх, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцуулах талаар тус аймгийн Сонгуулийн хорооноос дээрх сумдын сонгогчдод зориулж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл дамжуулах, цагаан хоолойгоор зар түгээх ажлыг зохион байгуулж байна.
Х.Эрдэнэбулган