Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-19 17:19:28

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа эхлээд 10 цаг өнгөрч байна.

Санал авах ажиллагаа эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч зарим хэсгийн хороодод ирц хангалтгүй, сонгогчдын идэвх муу байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 15 дугаар тойргийн 1899 дүгээр хэсгийн хороонд 16.00 цагийн байдлаар ирц 31 хувьтай буюу нийт 2012 сонгогчийн 616 нь санал өгсөн байна. УИХ-ын сонгуулийн үеэр энэ цагт ирц 40 хувь давсан байсан бол энэ удаад идэвх харьцангуй муу байгааг хэсгийн хорооны дарга хэлж байв. Харин хэсгийн хороодод зөрчил, хууль бус үйлдэл гараагүй, санал авах ажиллагаа тайван үргэлжилж байгаа аж.

Энэ удаагийн сонгуулийг 13.9 тэрбум төгрөг зарцуулан зохион байгуулж байгаа. Хэрэв сонгогчдын ирц 50 хувь давахгүй бол сонгуулийг хүчингүйд тооцож, дахин явуулдаг. Тиймээс сонгуулийн санал авах ажиллагаа дуусахад 5 цагийн хугацаа үлдээд байгаа тул сонгогчдыг саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻