Сонгуулийн ирц улсын хэмжээнд 16.8 хувь байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 12.00 цагийн үед улсын хэмжээнд 16.8 хувьтай байгаа талаар СЕХ-ноос мэдээлэв.
СЕХ орон нутгийн ИТХ-ын сонгуульд санхүүжилт гаргах, саналын хуудас хүргүүлэх үүрэг хүлээдэг байна. Хуулийн дагуу Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах дээд байгууллага нь тухайн орон нутгийн Сонгуулийн хороо юм. Харин аймаг, нийслэлийн сонгуулийн хороо орон нутгийн хороодыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллийн эхэнд онцлов.
Тэрбээр, “2012 оны орон нутгийн болон 2016 оны УИХ-ын ирцтэй харьцуулахад энэ жил тааруу байна. Тиймээс СЕХ-ноос аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ирц бүрдүүлэх, иргэдийг сонгуульд оролцохыг уриалах чиглэлээр зөвлөмж хүргүүлж байна. Түүнчлэн хөдөө орон нутагт цас орж, зам даваа хаагдсаны улмаас иргэд саналаа өгч чадахгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс ОБЕГ-ын удирдлагуудад иргэдийн сонгох эрхийг хангаж, хаагдсан зам давааг нээх ажлыг шуурхай зохион байгуулах хүсэлт хүргүүлсэн. Мөн зарим хувийн хэвшлийн байгууллага ажилчдаа амраахгүй байгаа талаар мэдээ ирүүлсэн. Манай байгууллага тус салбар бүрийг хариуцсан яам, тамгын газруудтай холбогдож, иргэдийн сонгох эрхийг хангахаар ажиллаж байна.
Хэрэв ирц хүрэхгүй бол 7 хоногийн дотор тухайн хэсэгт дахин сонгууль зохион байгуулна. Үүнд саналын хуудас хэвлэх, тээвэрлэх, зохион байгуулах гээд зардал их гарна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Аймаг, нийслэлийн сонгуулийн ирцийг хүснэгтээр хүргэж байна.
|
Аймаг |
Санал өгсөн сонгогчийн тоо 12.00 цаг |
|
хувиар |
|
1 |
Архангай |
19.5 |
2 |
Баян-Өлгий |
13.2 |
3 |
Баянхонгор |
21.1 |
4 |
Булган |
18.5 |
5 |
Говь-Алтай |
22.8 |
6 |
Говьсүмбэр |
20.7 |
7 |
Дорноговь |
22 |
8 |
Дорнод |
20.8 |
9 |
Дундговьно |
17.8 |
10 |
Завхан |
25.5 |
11 |
Өвөрхангай |
28.8 |
12 |
Өмнөговь |
23.8 |
13 |
Сүхбаатар |
32.7 |
14 |
Сэлэнгэ |
17.7 |
15 |
Төв |
22 |
16 |
Увс |
18.9 |
17 |
Ховд |
25.1 |
18 |
Хөвсгөл |
15.8 |
19 |
Хэнтий |
23.1 |
20 |
Дархан-Уул |
13 |
21 |
Орхон |
12.2 |
Нийт |
Аймгийн дундаж |
19.9 |
|
Нийслэл |
Санал өгсөн сонгогчийн тоо 12.00 цаг |
|
хувиар |
|
1 |
Багануур |
16.5 |
2 |
Багахангай |
24 |
3 |
Баянгол |
14.3 |
4 |
Баянзүрх |
11 |
5 |
Налайх |
19.4 |
6 |
Сонгинохайрхан |
11.7 |
7 |
Сүхбаатар |
14.8 |
8 |
Хан-Уул |
14.1 |
9 |
Чингэлтэй |
12 |
Нийт |
Нийслэлийн дундаж |
12.9 |
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ