Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 12.9 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, нарийн бичгийн дарга Т.Батдорж нар 12.00 цагийн байдлаар дүүргүүдийн сонгуулийн ирцийн мэдээллийг өглөө.
Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал ажиллагааны хүрээнд нийслэлд нийт 398 санал авах байр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 37 иргэн санал өгөх бөгөөд 6 нам, 37 бие даагч нийт 682 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Өчигдөр зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулахад нийслэлийн хэмжээнд нийт 3948 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 3713 сонгогч саналаа өгчээ. Дүүргүүдээс Багахангай дүүрэг хамгийн өндөр ирцтэй буюу 23.23 хувьтай санал хураалт үргэлжилж байгаа юм.
12.00 цагийн байдлаар ирц:
|
Дүүрэг |
Нийт сонгогчийн тоо |
Санал өгсөн сонгогчийн тоо 12.00 цаг |
|
|
тоо |
хувь |
||
1 |
Багануур |
18722 |
3088 |
16.5 |
2 |
Багахангай |
2837 |
659 |
23.3 |
3 |
Баянгол |
129410 |
18476 |
14.3 |
4 |
Баянзүрх |
206437 |
22678 |
11 |
5 |
Налайх |
23258 |
4522 |
19.4 |
6 |
Сонгинохайрхан |
189310 |
22171 |
11.7 |
7 |
Сүхбаатар |
87300 |
12956 |
14.8 |
8 |
Хан-Уул |
99424 |
13412 |
13.5 |
9 |
Чингэлтэй |
103339 |
12442 |
12.1 |
Нийт |
Нийслэл |
86003 |
110404 |
12.9 |
Санал авах байруудад одоогоор ямар нэг зөрчил, хууль тогтоомж зөрчсөн тохиолдол гараагүй байна. Тойргуудын хувьд 2-9 мандаттай буюу сонгогчид 2-9 нэр дэвшигч дугуйлах шаардлага үүсч байгаа ч ажилчид тайлбар, танилцуулгыг сайн хийж байгаа учир маргаан үүсэхгүй байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга хэлж байв. Тухайлбал Налайх дүүрэг нийт 17 мандаттай боловч хоёр хэсгийн хороонд хуваагдан санал өгч байгаа учир нэгд нь 8-9 мандат таарч байгаа аж.УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр 12.00 цагийн байдлаар ирц 23 хувьд хүрсэн байсан бол өнөөдөр 12.9 хувь байгаа нь 7-8 хувиар бага байгаа юм. Тиймээс ирц нэмэгдүүлэх, сонгогчдын идэвхийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байв.
Ирцийн талаарх дараагийн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос 17.30 цагт нэгтгэн мэдээллэнэ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ