БАЯН-ӨЛГИЙ: Хүн амын ердийн цэвэр өсөлт Сагсай суманд хамгийн өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ оны 10 дугаар сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 19.2 болж өмнөх оны мөн үеийнхээс 1.6 нэгжээр буурсан байна.
Хүн амын ердийн
цэвэр өсөлтийн коэффициент 15.7 болсон нь 1000 хүн тутамд 16 хүнээр нэмэгдэж
байгааг харуулж байгаа.
Статистикийн байгууллагаас гаргасан судалгаагаар 1000 хүнд ногдох төрөлт Алтай, Алтанцөгц, Булган, Буянт, Дэлүүн, Толбо, Улаанхус сум, Цагааннуур тосгонд аймгийн дунджаас 1.1-19.7 нэгжээс доогуур, бусад суманд 0.2-21 нэгжээр дээгүүр байна.
Аймгийн хэмжээнд Сагсай суманд хүн амын өсөлт хамгийн өндөр буюу 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт 2023 онд 20.9, 2024 оны эхний 10 сард 17 байгаа. Харин Цагааннуур тосгонд -2 буюу хамгийн бага түвшинд байна.