Гадаадад төрсөн монгол хүүхдүүдийн иргэншлийн асуудлыг шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-18 18:13:22

Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, давхар иргэншлийг тодорхой тохиолдолд хүлээн зөвшөөрөх асуудлыг тусгахаар ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээллээ.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн эцэг, эхээс төрсөн хүүхэд оршин сууж буй тухайн улсын хуулиараа харьяат нь болдог.

Үүнтэй холбоотой дээрх иргэдийн хүүхэд Монгол Улсын иргэн болох эрх зүйн боломжгүй байдаг. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

1998 оноос хойш гадаадад оршин сууж буй монгол иргэдийн дундаас төрсөн буюу насанд хүрээгүй 4800 гаруй монгол хүүхэд гадаадад амьдарч байгаа бөгөөд тэдний 2181-т нь дээрх асуудал хамааралтай аж.

Б.Туул

相关新闻