Ерөнхийлөгч 11.30 цагт саналаа өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.30 цагт Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд саналаа өгнө.
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш 07.00 цагт орон даяар эхэлнэ. Харин Монгол Улсын төрийн тэргүүн уламжлал ёсоороо морин цагт гэргийн хамт саналаа өгөхөөр төлөвлөжээ.
Сонгуулийн санал хураалт маргааш оройн 22.00 цагаас зогсоно.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал