ДОРНОД: Оны эхний арван сарын байдлаар 48 мянган жуулчин хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ оны эхний арван сарын байдлаар 48 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Тодруулбал, дотоодын найман мянга, гадаадын 40 мянга гаруй жуулчин Дорнодод зочилсон байна.
Дорнод аймгийн хувьд, ОХУ, БНХАУ-тай долоон боомтоор холбогддог. Энэ онд Сүмбэр боомтоор 1749, Баянхошуу боомтоор 516, Хавирга боомтоор 2502, Ульхан боомтоор 448, Эрээнцав авто зам болон төмөр замаар нийт 907, Чойбалсан хотын агаарын замаар 35 аялагч зорин иржээ. Мөн Халх голын дайны ялалтын 85 жилийн ой тохиосонтой холбоотойгоор жуулчдын тоо нэмэгдсэн гэж БОАЖГ-аас мэдээлэв.
Тэд
ихэвчлэн Халх голын хөшөө дурсгалт газрууд болон Буйр нуур чиглэлийн үзэсгэлэнт
газраар аялж, Дорнод аймгийн Музей, Халхгол сумын Ялалт музейг үзэж сонирхсон байна.