БАЯН-ӨЛГИЙ: "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд 76 ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-31 12:08:59

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас санаачлан "Соёлын бүтээлч сар" аяныг орон даяар жил бүр өрнүүлж байна.


Энэ жил 11 дүгээр сард дөрөв дэх удаагаа зохион байгуулах тус аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн соёл, урлагийн байгууллагууд соёлын өвийг хамгаалах, сурталчлах чиглэлээр 20, урлаг, уран бүтээлийн 28, соён гэгээрлийн 28, нийт 76 ажил зохион байгуулна гэж аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээллээ.


Тодруулбал, аймгийн музей "Өлгий судлал-2024" эрдэм шинжилгээний хурал, Монгол Алтайн хадны зургийн хамгаалалтын захиргаа "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг-30" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал тус тус зохион байгуулах бол Хөгжимт драмын театрын хамт олон Т.Теменовын "Архираа гөлөг", Ш.Айтматовын "Далайн хөвөөний алаг хав толгой" жүжгийг тоглоно.   


Мөн аймгийн Нийтийн номын сан тусгай хэрэгцээт хүүхдүүдэд номын сангийн үйлчилгээ үзүүлэх, Толбо сумын Соёлын төв "Ахмадуудаас суралцъя" сургалтыг залуу бүргэдчдийн дунд явуулахаар төлөвлөж байна. 

相关新闻