ЗАВХАН: Богд, Чигэстэй голууд хатуулгагүй, маш зөөлөн ангилалд багтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн усны чанарын хяналт
шинжилгээний цэгүүдээс дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг
тодорхойлжээ.
Энэ сард Улиастай орчмын Богд, Чигэстэй голын дээд, доод хэсэг, Идэр сумын орчим Идэр гол, Тосонцэнгэл сумын орчим Идэр голын дээд, доод, Отгон сумын орчим Буянт голуудын цэгээс дээж авсан байна.
Мөн Хүнгүй, Завхан, Тээл, Дөрвөлжин сумын орчим Хар нуурын цэгүүдээс дээж авч химийн
найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ.
Усны харуулуудын хяналт шинжилгээний цэгүүдэд ерөнхий хатуулгыг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд 0.80-2.92 мг-экв/л байгаа нь маш зөөлөн болон зөөлөн усны ангилалд багтаж байна.
Өөрөөр хэлбэл, голын усны цахилгаан дамжуулах чанар нь 95.2-346.0-т хэлбэлзэж байна. Богд болон Чигэстэй голын ууссан хүчилтөрөгчийн горим Монгол Улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна гэж Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.