ХӨВСГӨЛ: Мөрөн сумын ИТХ-ын даргаар Л.Баярхүүг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 96,4 хувийн саналаар Л.Баярхүүг сумын ИТХ-ын даргаар сонголоо.
Мөн Мөрөн сумын
ИТХ-ын төлөөлөгчдийн 71,4 хувийн саналаар Х.Тайванбаярыг сумын Засаг даргад улираан
сонгохоор дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.