Нийслэлийн товчоогоор буцаж гараагүй, орон нутгийн дугаартай 49.3 мянган автомашин байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-25 15:59:47

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын товчоодоор нэвтрээд буцаж гараагүй, хөдөө орон нутгийн дугаартай 49,337 тээврийн хэрэгсэл байна.


Энэ оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 23-ны байдлаар нийслэлийн товчоодоор 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарчээ. Үүнээс Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл 867 мянга, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 182.7 мянга нэвтэрсэн байв. Харин Улаанбаатар хотын дугаартай 572,791, хөдөө орон нутгийн дугаартай 133,177 тээврийн хэрэгсэл хотоос гарсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

相关新闻