ТӨВ: Хүнсний ногооны үйлдвэрлэл 2 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-25 11:04:02

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 4 жил 1.1 тэрбум төгрөгийн үр нийлүүлсний дүнд хүнсний ногооны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдлээ.


Тухайлбал, 2020 онд хүнсний ногоог 1.5 мянган га талбайгаас 20.0 мянган тн авдаг байсан бол 2024 онд хүнсний ногоо 3.2 мянган га талбайд тариалж, 40.7 мянган тн ургац хураан авчээ.


Энэ нь 2021 онд Монгол Улсын Засгийн газрын 36 дугаар тогтоолоор 10 нэр төрлийн хүнсний ногооны үрийн 80 хувийн хөнгөлөлтийг үзүүлсний үр дүн гэдгийг тариаланчид хэлж байв. Хөнгөлөлтөд Төв аймгийн 2702 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан байна.  

 

相关新闻