БАЯН-ӨЛГИЙ: Толбо сум шинэ Соёлын төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвд 300 хүний суудалтай Соёлын төвийн барилга барьж өчигдөр ашиглалтад орууллаа.
Тус барилгын төсөвт өртөг нь 2.8 тэрбум төгрөг бөгөөд санхүүжилтийг нь улсын төсвөөс шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Чандмань-Уушир" компани ажиллаж ийнхүү товлосон хугацаанд ашиглалтад оруулж байна.
Хөдөө сумдын хувьд Соёлын төв нь соёл, урлагийн үйл ажиллагаа явуулахаас гадна баяр ёслол, хурал зэрэг иргэдэд чиглэсэн олон ажил явуулдаг газар билээ.
Ийнхүү алслагдсан суманд стандартын шаардлага хангасан шинэ Соёлын төв
барьж ашиглалтад оруулснаар цаашид иргэдэд тохилог орчинд үйлчилгээ үзүүлэх
боломж бүрдэж байна.