Орон нутгийн сонгууль 07:00-22:00 цагийн хооронд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-18 09:50:34

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд болно.

21 аймгийн сумдын ИТХ-ын сонгуульд 6 нам, 1 эвсэл, харин дүүргийн ИТХ-ын сонгуульд 6 нам оролцож буй.

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан. Харин сонгогчийн үнэмлэхийг оршин суугаа хаягийн дагуу сонгогчдод хүргүүлсэн юм.

Тус сонгуулийн сурталчилгаа энэ сарын 01-ний өдрөөс эхэлж энэ сарын 17-нд өндөрлөв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻