НҮБ-ын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-24 11:34:36

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) өдөр тохиодог.


НҮБ-ын дүрмийг 1945 оны энэ өдөр баталж, 1948 оноос хойш НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж иржээ.


НҮБ байгуулагдсан Сан-Францискогийн энхийн гэрээг баталсан цагаас хойш Монгол улс 1946 онд элсэх өргөдлөө анх гаргасан ч тухайн үеийн өрнөдийн орнуудын эсэргүүцлийг давж гаран, 8 удаа өргөдөл гарган, 15 жилийн дараа 1961 онд гишүүн болжээ.


Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.


Өдгөө Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. 


Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос оролцож, өнгөрсөн хугацаанд 12 ажиллагаанд 20 мянга гаруй албан хаагчаа илгээн үүрэг гүйцэтгүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч топ 24 дэх орон болсон билээ. 

相关新闻