БАЯНХОНГОР: Аймгийн ИТХ-ын даргаар Э.Энхбатыг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны 10 дугаар сарын /23 МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Э.Энхбатыг 35 төлөөлөгчийн 100 хувийн саналаар сонгов.
Э.Энхбат Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 3 дахь удаагаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байгаа бөгөөд 2020 оноос аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа юм.
Овог нэр: Эрдэнээгийн Энхбат
Төрсөн он: 1980 он
Мэргэжил: Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Хууль эрх зүйн магистр, Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
Ажлын туршлага:
2001-2002 он Хоол хүнсний тусламж олон улсын байгууллагад Нягтлан бодогч
2002-2007 он Мерси кор олон улсын байгууллагын Говийн санаачилга төслийн газарт Санхүү, захиргааны ажилтан
2007-2012 он аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга
2012-2016 он Мэргэжлийн хяналтын газрын дарга
2016-2020 он “Чандмань Баянхонгор” ХК-ийн Гүйцэтгэх захирал
2020-2024 он Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга