БАЯНХОНГОР: "Суралцагч хот" төслийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-18 10:19:56
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Насан туршийн суралцахуйн төвөөс санаачлан Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр "Суралцагч хот" төсөлт ажлыг эхлүүлж байна.

Баянхонгор сумын хэмжээнд хэрэгжих тус үйл ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчид, гэр бүл, иргэн, хүүхэд, үндэсний өв соёл, нийгмийн харилцааны соёл, хууль, дүрэм журмын мэдлэг ойлголтоо тасралтгүй дээшлүүлж, эрүүл зөв амьдралын хэвшилтэйгээр эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж чанартай сурах, ажиллах, амьдрах арга, дадлыг өөртөө бий болгон хэвшүүлэх, тасралтгүй суралцахуйг эрхэмлэн, насан туршдаа суралцагч иргэн бүхий Суралцагч хот болох зорилготой.

"Суралцагч хот" төслийн хүрээнд "Суралцагч байгууллага", "Суралцагч гэр бүл", "Суралцагч хүүхэд", "Суралцагч иргэн" хөтөлбөрт үйл ажиллагаа хэрэгжинэ. Тус төсөл нь тасралтгүй суралцах, амьдралдаа амжилттай байх, орон нутгийн болон улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох, үр хүүхдэдээ гэрэл, гэгээтэй ирээдүйг үлдээх ач холбогдолтойг ухааруулсан насан туршдаа суралцагч иргэнийг төлөвшүүлэхэд чиглэх юм.
相关新闻