ТӨВ: Анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 29-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний 9:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-ний өдөр болсон.
Төв аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө
35 тойргоос 87 нэр дэвшигч өрсөлдсөнөөс санал хураалтын дүнгээр Ардчилсан нам
21 суудал, Монгол ардын нам 20 суудал тус тус авсан юм.