Эрдэнэт үйлдэр”-ийн Техник хяналтын албыг гурав дахь удаагаа итгэмжлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСтандарт, хэмжилзүйн газры Техникийн хорооны хурлаар “Эрдэнэт үйлдэр” компанийн Техник хяналтын албыг гурав дахь удаагаа итгэмжлэв.
Итгэмжлэлийг 4 жилийн хугацаатай олгосон бөгөөд Эрдэнэт үйлдэр” компанийн Техник хяналтын алба нь үйлдвэрийнхээ технологи, үйл явцын болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үеийн хяналтыг гүйцэтгэдэг байгууллага юм. Мөн “Олно” компанийн Техникийн хяналтын байгууллагыг анх удаа 2 жилээр итгэмжлэв. Тус байгууллага нь барилга, байгууламжийн хийц, эдлэлийн чанар болон угсралтын үеийн хяналтыг гүйцэтгэх юм. Ингэснээр “Олно” компанийн Техникийн хяналтын байгууллага барилгын салбарын анхны итгэмжлэгдсэн байгууллага болж байгаа юм.
Ч.Ариунболд