БАЯН-ӨЛГИЙ: Энэ сарын 19-нд цахилгаан эрчим хүч түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-16 14:41:02

Өлгий, 2024 оны аравдугаар 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг энэ сарын 19-ний өдөр 7.00 18.00 цагийн хооронд түр хязгаарлана.


Учир нь "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компаниас Увс аймгийн Өмнөговь сум болон Баян-Өлгий аймгийн хоорондох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд төлөвлөгөөт урсгал засвар хийхээр болжээ.


Иймд тухайн хугацаанд аймгийн төвийн онцгой объектуудад өөрсдийн нөөц эх үүсгүүрээ ашиглахыг аймгийн Цахилган, шугам сүлжээний газраас анхаарууллаа. 

相关新闻